Монгол Улсад хэрэглэх зөвшөөрөлтэй, КОВИД-19 халдварыг илрүүлэх антиген суурьтай, түргэвчилсэн оношлуурын жагсаалт ба дээд үнийг Хүний эмийн зөвлөлийн хурлаар баталжээ.
Дараах найман үйлдвэрлэгчийн түргэвчилсэн оношлуурыг лабораторийн шинжилгээний үр дүн, чанарын шаардлага хангасан байдал, мэдрэг чанар болон олон улсад зөвшөөрсөн эсэх зэргийг үндэслэн баталсан аж.
Түүнчлэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас импортлогч ханган нийлүүлэх байгууллагуудтай харилцан санамж бичиг байгуулж, худалдаалах бөөний болон жижиглэнгийн дээд үнийг тогтоосон аж.