ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шинэ ургацын төмс, хүнсний ногоонд пестицидийн шинжилгээ хийж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-09-02

Нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулагдаж байгаа төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаанд оролцогч иргэд, хоршоо, аж ахуйн нэгжүүдэд МХЕГ-ын дэд даргын баталсан “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын хөнөөлт организм, нитрат, пестицидийн үлдэгдэл тодорхойлох хяналт шинжилгээ хийх тухай” удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийж эхэлжээ.

Мөн Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын баталсан “Түр заавар”-ыг оролцогч иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлж, мөрдүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллаж байгаа юм байна.

Тодруулбал, өчигдрийн байдлаар 20 гаруй нэр төрлийн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнээс 108 дээж авч МХЕГ-ын ХАБҮЛЛ-д ургамлын өвчин хортон, пестицид, нитрат, хүнд металлын үлдэгдэл тодорхойлох шинжилгээнд хамруулсан бөгөөд шинжилгээний дүнгээр 55 дээж нь стандарт шаардлага хангасан үзүүлэлттэй, 53 дээжний хариу гараагүй хүлээгдэж байна.

Мөн Сүхбаатар дүүргийн "Саруул" маркетад худалдаалж буй тарваснаас 10 дээж авч МХЕГ-ын ХАБҮЛЛ-д шинжилгээнд хамруулсанш, шинжилгээний дүн гараагүй. Хяналт шалгалт үргэлжилж байна хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.