ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хорват, Францын тоглолтыг үймүүлсэн бүсгүй суллагдлаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-24

ОХУ-д зохион байгуулагдсан Хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтын үеэр талбайд гарч, Францын шигшээ багийн тамирчин Мбаппед амжилт хүсэх гэх мэтээр нэг хэсэгтээ тоглолтыг үймүүлсэн “Pussy Riot” хамтлагийн гишүүдэд Москва хотын шүүх 15 хоног баривчлах шийтгэл ногдуулсан. Харин өчигдөр давж заалдах шатны шүүх хурлаар хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.  

Тус хамтлагийн гишүүд болох Вероника Никулшина, Ольга Курачева, Ольга Пахтусова, Пётр Верзилов нар энэ сарын 15-нд Москвагийн Лужник цэнгэлдэх хүрээлэнд болсон Франц, Хорватын алтан цомын төлөөх тоглолтын үеэр цагдаагийн хувцас өмсч талбайд гаран тэмцээнийг тасалдуулсан байдаг. Уг хэрэгтэй нь холбоотойгоор шүүх өнгөрсөн долоо хоногт 15 хоног баривчлах шийтгэл ногдуулаад байсан юм. Харин тэд өөрсдөө цагдаа нарын хүчирхийллийн эсрэг тэмцэл гэж дээрх үйлдлээ тайлбарласан байдаг.

Маргааш тэдний хууль бусаар цагдаагийн ажилтны хувцас өмссөн хэргийг шүүх бөгөөд мөнгөн торгууль ногдуулж магадгүй байгаа аж.