Нийслэлийн хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 5-нд нийт 2564 иргэнийг дархлаажуулжээ. Үүнээс
- I тунд 98
- II тунд 277, нэмэлт сэргээх тунд 2189 хамрагдсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.2 хувь, II тунгийн хамралт 69.8 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2766 (23.2 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 61.708 (69.4 хувь), 16-17 насны 24.787 (73.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.