Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ковидын талаар цаг үеийн мэдээллийг хүргэдэг ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Өнгөрсөн 24 цагт нийтдээ 3766 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ. Эндээс нэг нь зөөвөрлөгдсөн тохиолдол бол 1271 нь Улаанбаатарт, 2494 нь орон нутагт бүртгэгдсэн аж.
Тодруулбал, Баянхонгор 333, Дорнод 293, Ховд 271, Сэлэнгэ 205, Архангөй 174, Завхан 166, Орхон 125, Увс 101, Дорноговь 96, Хэнтий 95, Сүхбаатар 84, Өвөрхангай 81, Хөвсгөл 70, Дархан-Уул 66, Төв 59, Өмнөговь 54, Баян-Өлгий 52, Булган 49, Дундговь 49, Говь-Алтай 40, Говьсүмбэр 31 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд нийтдээ 18941 иргэн хэвтэн эмчлүүлж буйгаас 2651 хүүхэд, 651 жирэмсэн эх эмчлүүлж байгаа бол гэрийн тусгаарлалтад 28890 иргэнийг эмчилж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.