БНСУ-д суралцаж байгаа Монгол оюутны виза сунгалт болон эрүүл мэндийн даатгал, банк, дугаарын эрхээ сэргээлгэхээр тус улсын шүүхэд хандсан бөгөөд энэхүү гомдлыг хэлэлцэх шүүх хурал есдүгээр сарын 02-ны өдөр болсон байна.
Тодруулбал, Гадаад иргэдийг хариуцсан байгууллагаас тухайн оюутанд “Данснаас их хэмжээний мөнгө гаргасан” гэх шалтгаанаар оршин амьдрах хугацааг сунгахгүй, нутаг буцахыг шаардаж 14 хоногийн цагаан хуудас өгсөн байсан аж.
Тэгвэл оюутны гаргасан гомдлын мөрөөр шүүх ажиллаж, Гадаадын иргэдийг хариуцсан байгууллагаас гаргасан шийдвэрийг цуцалж, үргэлжлүүлэн D-2 ангилалаар оршин амьдрах эрхийг олгох шийдвэр гаргажээ. Ингэснээр тухайн оюутан суралцах эрхээс гадна алдсан байсан эрүүл мэндийн даатгал, банк, дугаар гэх мэт эрхээ эргүүлж олж авах боломжтой болсон аж.
Иймд ГИХБ-аас гаргасан асуудал болон шийдвэрийг яаран дагалгүй хуулийн байгууллага болон хууль мэдэх хүнээс зөвлөгөө авч шийдэж байхыг тус улсад амьдарч, ажиллаж буй нийт иргэдэд сануулъя.
Эх сурвалж: Солонгос дахь Монгол баялаг групп