ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Байгалийн үнэт чулуу хилээр гаргах гэж байсан зөрчлийг илрүүлжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-07

Өчигдөр буюу 2021 оны есдүгээр сарын 06-ны өдөр хилийн манаанд гарах чиглэлд буюу Монгол Улсын 7804 дугаар аяллын ачааны галт тэрэгний зүтгүүр талаас 40 дүгээр вагоны рамын хөндийд ууттай зүйл нуусан байсныг тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Ц.Ганбаатар, гэрээт хилчин түрүүч Г.Энхболд нар илрүүлсэн байна.

Үүссэн цагийн байдлын дагуу захирагчийн орлогч, хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн дарга, дэд хурандаа Ц.Ганбатаар ахлуулсан бүлэг хилийн тагнуул, гааль, хилийн мэргэжлийн хяналтын алба, төмөр замын байгууллагын ажилчидтай хамтран галт тэргэнд нарийвчилсан шалгалт хийхэд 55355473 дугаарын ачааны вагоны рамын хөндийд нуусан ууттай 7 ширхэг, нийт 10.125 кг байгалийн чулуу байжээ.

Хилчид дээрх эд зүйлийг холбогдох мэргэжлийн газарт мэдэгдэн хүлээлгэн өгөөд байна. Эх орныхоо үүдэн босго болсон өмнөд хилийг сахин хамгаалж буй эрхэм хилчдэдээ ажлын амжилт хүсье.