Татварын ерөнхий газрын дэд дарга Ц.Цогтжаргалыг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл өчигдөр шөнө буюу есдүгээр сарын 7-ны өдөр түүнийг баривчилж цагдан хорьсон байна.
Мөн түүний гэр болон оффист нэгжлэг хийсэн талаар эх сурвалж мэдээллээ. Ц.Цогтжаргал нь өмнө нь тус газарт Татварын орлогын газрын даргаар ажиллаж байгаад албан тушаал дэвшсэн нэгэн билээ.