ЭМЯ-аас Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг танилцууллаа.
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 3677 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Үүний 2208 нь орон нутагт, 1469 нь нийслэлд бүртгэгдсэн аж. Хоногт 61-80 насны зургаан хүн нас барж, нийт нас баралтын тоо 982 болсон байна. Харин хоногт 3392 хүн эдгэрсэн сайн мэдээг дуулгалаа.
Эмнэлэгт 19 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаа.
Үүнээс
12552 нь хөнгөн
5086 нь хүндэвтэр
1526 хүнд
276 хүн маш хүнд
Гэрийн хяналтад 29 мянга гаруй хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байгаа аж. Одоогийн байдлаар эмнэлэгт 2866 хүүхэд, 838 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна. Нийт хүн амын 64.8 хувь буюу 2107909 хүн вакцины хоёрдугаар тунд, 134 мянган хүн гуравдугаар тунд хамрагджээ.