Дархан-Уул аймаг 37 ажил олгогч байгууллагын хүнсний ногоо хураах ажлын байранд 1148 оюутан суралцагчдыг авч ажиллуулах бөгөөд өдрийн цалин 35.000-40.000 төгрөг байх аж. Хоол, унааны зардлыг аж ахуйн нэгж байгууллага шийдвэрлэхээр тусгажээ.
Харин Булган аймагт ажиллах залуучууд нэг өдрийн 35.000-40.000 төгрөгийн цалинтай ажиллах бол Сэлэнгэ аймаг Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам болон Залуучуудын холбооны дэргэдэх Хөдөлмөрийн биржид ажлын байрны захиалга өгсөн бөгөөд нэг өдрийн 30.000-40.000 төгрөгийн цалинтай ажиллуулах боломжтой хэмээлээ.
Орхон аймаг цэргийн алба хаагчдаас 600 хүн авах хүсэлтээ гаргасан ба нэг өдрийн цалин 40.000 төгрөг юм байна. Намрын ургац хураалтын ажилд цагийн ажилтан хамруулах талаар Их, дээд сургуулийн дэргэдэх “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төвөөр дамжуулан мэдээлэл хүргэж байгаа. Оюутан залуус та бүхэн намрын ургац хураалтын ажилд явах хүсэлтэй байгаа бол Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон өөрийн сурч буй сургуулийн “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төвд хандаарай.