ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Афен хотын ойролцоо түймэр гарчээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-24

Грекийн нийслэл Афен хотын ойролцоох ой мод бүхий тосгонд хээрийн түймэр гарчээ. Өнөөдрийн байдлаар гамшгийн улмаас хамгийн багаар бодоход 20 хүн нас барж, 100 гаруй хүн гэмтэж бэртээд байгаа аж.

Түүнчлэн, зарим оршин суугчид, гадаадын жуулчид далайн эрэг гэх мэт аялал жуулчлалын хэсэгт үлдсэн байгаа тул тэднийг яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авч эхэлжээ. Хохирогчдын ихэнхийнх нь цогцсыг Афен хотоос зүүн хойд зүгт 40 км-т орших далайн эргийн амралт, орон сууцны хороолол, машин дотроос олсон байна.

Мөн 11 хүн хүнд гэмтжээ.