ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийслэлд өчигдөр 3.909 иргэн КОВИД-19 халдварын эсрэг вакцины гурав дахь тунг хийлгэжээ

O.Admin
2021-09-10

Нийслэлийн хэмжээнд өчигдөр/2021.09.09/ коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 145, II тунд 448, нэмэлт сэргээх тунд 3,909, нийт 4,502 иргэн хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.3 хувь, II тунгийн хамралт 70 хувьд хүрээд байна. Зорилтот бүлгийн буюу 2,800 (23.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 63,030 (70.9 хувь), 16-17 насны 25,179 (74.3 хувь) хүүхэд дархлаажуулалтад хамрагдаад байгаа юм.

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын нэг, суурин 61 цэгт 78 багийн 406 эмч, ажилтан ажиллаж, 7,832 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Харин шинжилгээний зургаан цэг 09:00-12:00 цэг хүртэл ажиллах юм.