ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гадаадад зорчих иргэд PCR шинжилгээг нислэгийн өмнөх өдрийн 09:00-11:00 цагийн хооронд өгнө

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-09-11

Гадаад улс руу зорчиж байгаа 2-оос дээш насны бүх хүн очиж буй улсын хилийн албаны шаардлагын дагуу тухайн оронд буух хугацаанаасаа 24-48 цагийн дотор COVID-19 илрүүлэх PCR (ПГУ) шинжилгээг шаардлага хангасан лабораториудад өгөхийг шаардаж байгаа талаар өчигдөр /2021.09.10/-ийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлаар мэдээлсэн. 

 

Тэгвэл гадаад улс орон руу зорчих иргэд нислэгийн өмнөх өдрийн 09:00-11:00 цагийн хооронд Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Интермед эмнэлгийн лабраторид 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн төлбөртэй өгөх нь. Шинжилгээний хариуг нислэг үйлдэхээс өмнө 24 цагийн дотор багтаан англи, монгол хэл дээр хэвлэн авах юм.