ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дорнод аймгийн Дашбалбар суманд үхрийн арьс товруутах өвчин гарчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-11

Дорнод аймгийн Онцгой комиссын даргаар ахлуулсан бүлэг Дашбалбар суманд ажиллаж байгаа аж. Тодруулбал,  тус сумын "Сэвсүүл жараахай" багийн нутагт наймдугаар сарын 27-нд анх үхрийн арьс товруутах өвчний шинж тэмдэг илэрчээ.

Сумын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сарын 28-наас хязгаарлалтын дэглэм тогтоож, 31-нээс эхлэн хорио цээрийн дэглэмд шилжин хоёр цэг дээр хяналтын пост ажиллуулж байгаа аж.

Нийт 43 өрхийн 106 үхэрт шинж тэмдэг илэрснээс 14 өрхийн 20 үхрийг устгалд оруулжээ. Тус өвчнийг газар авхуулахгүй байх талаар шуурхай арга хэмжээ авч байгаа тухай Дашбалбар сумын Онцгой комиссоос мэдээлэв.