ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ-ын теннисчин дасгалжуулагчдаа хүчирхийлүүлдэг байжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-24

БНСУ-ын теннисний аварга тамирчин 27 настай Ким Юн Хи 10 настай байхаасаа дасгалжуулагчдаа хүчирхийлүүлж байсан гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлажээ. Түүний хэлснээр дасгалжуулагч нь 10 настайд нь анх хүчирхийлж, түүнээс хойш хэд хэдэн удаа уг харгис үйлдлээ давтаж байсан гэнэ.

Ким тухайн үед хүүхэд байсан учир бэлгийн хүчирхийллийн талаар төдийлөн ойлголтгүй байсан нь хэрэг хэд хэдэн удаа давтагдахад хүргэсэн гэж тэрбээр ярьж байна. Ким “Хүчирхийлүүлсэн гэдгээ ойлгоход надад хэдэн жил шаардагдсан. Дасгалжуулагч хоёр жил орчим хугацаанд хүчирхийлсэн. Тухайн үед бид хоёрын нууц шүү гэж хэлдэг байсан” хэмээн Ассошэйтэд пресс агентлагт ярьсан байна.

БНСУ нь Азидаа өвөл, зуны олимпыг хамтад нь зохион байгуулссан цорын ганц улс төдийгүй, спорт ч нэлээд хөгжсөнд тооцогддог. Гэвч, эмэгтэй тамирчид энэ мэтээр хүчирхийлэлд өртөх тохиолдол байдаг аж.