Галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан та бүхэн сайжруулсан шахмал түлш худалдан авах картаа бүртгүүлж, баталгаажуулаарай.
Иргэн та өрхийн нэг л гишүүний нэр дээр "САЙН" карт эзэмших ёстой юм. Картны бүртгэл эхэлсэн тул харьяа дүүргийнхээ "Хэрэглэгчдэд үйлчлэх алба"-нд өөрийн бичиг баримтын хамт очин бүртгүүлнэ үү.
Нийслэлийн хэмжээнд одоогоор 151 мянган карт хэрэглэгч бүртгүүлсэн байна. Бүртгэлд ороогүй картаар сайжруулсан шахмал түлш авах боломжгүй болох тул иргэд та бүхэн хүйтэн сэрүүний улирал эхлэхээс өмнө яаравчлаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг 70119400 дугаарт холбогдон авах боломжтой.