ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Архаг хууч өвчин хавсарсан 10 хүн нас барж, 4543 иргэн эдгэрчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-13

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр коронавирусийн дэгдэлтийн талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Өнгөрсөн 24 цагт 2351 тохиолдол шинээр бүртгэгдэж, 4543 иргэн эдгэрч гарчээ. Өвчний улмаас 10 хүн нас барсан бөгөөд таван эмэгтэй, таван эрэгтэй 41-80 насныхан байжээ. Тэд бүгд архаг хууч өвчин хавсарсан байсан аж.

Халдварын нийт тохиолдлын 1280 нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд үүнээс Дорнод аймагт 309, Сэлэнгэ аймагт 238, Төв аймагт 131 тохиолдол нэг шөнийн дотор илэрсэн байна. Коронавирусээр өвдсөн 21673 иргэн өнөөдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.