ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ковид хавсарсан архаг хууч өвчтэй 10 иргэн нас барлаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-09-14

Сүүлийн 24 цагт 2939 /Улаанбаатарт 1404, орон нутагт 1534, зөөвөрлөгдсөн 1/ тохиолдол илэрч, арван хүн нас барлаа. Нас барсан иргэдийн ихэнх нь 40-өөс дээш насныхан байсан бөгөөд бүгд архаг хууч өвчин хавсарсан байсан аж. Тэдний зургаа нь эмэгтэй, дөрөв нь эмэгтэй байсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Нэг өдөрт илэрсэн халдварын тоогоор хамгийн өндөр нь Дорнод аймаг байгаа юм. Тодруулбал, тус аймагт сүүлийн 24 цагт 395 иргэн халдвар авсан нь батлагджээ.

Ховд аймагт өчигдөр халдварын 24 шинэ тохиолдол илэрч, нийт халдвар авсан хүний тоо нь 12724-т хүрчээ. Түүнчлэн Дархан-Уул аймагт өнгөрсөн хоногт 25 шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авсан хүний тоо нь 9845 болов.

Энэ өдөр нийтдээ 4825 иргэн эдгэрч гарсан бол эмнэлгийн байгууллагад 20702 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс 3272 нь хүүхэд байгаа бол 1075 жирэмсэн эх ковидоор өвдөн эмчилгээ хийлгэж байгаа юм.