Коронавируст халдвар (Ковид-19)-ын халдвар авсан нь шинжилгээгээр баталгаажсан, шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрийн өвчтөнийг гэрээр эмчилж, зөвлөгөө өгөх ажлыг анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу Өрхийн эрүүл мэндийн төвүүд хариуцан ажиллаж байгаа.
Харин ЭМДЕГ-аас тухайн ӨЭМТ-ийн иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн нэхэмжлэлд хяналт хийсний үндсэн дээр санхүүжилтийг цаг тухай бүрт нь олгож байна.
Өрхийн эрүүл мэндийн төвөөс нэг иргэнд үзүүлэх 160,000 төгрөгийн эмчилгээний багцад:
- Хоёр удаа биеэр очиж өвчтөнд үзлэг, оношилгоо хийх
-Хоёр удаагийн хамгаалах хэрэгсэл
- Өдөр бүр хоёр удаа утсаар тандалт хийх, асуумж авах
- Тусгаарлалтын хугацаанд уух эмийн багц
- ӨЭМТ-ийн эмчийн цалин, урамшуулал зэрэг олон төрлийн зардлууд багтаж байна.