НӨАТ-ын урамшууллын 2021 оны 09 дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр "Боловсрол" суваг телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2021 оны наймдугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа есдүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн супер хонжвор нь 40 сая төгрөг байх юм.