ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ковид-19 халдварын эмчилгээний дараах хоолны дэглэм

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-20

 

Та эмнэлэгт эмчлүүлээд гэртээ гарсны дараа хэт сульдаж, турж жингээ алдсан байна уу?

Өвдөхөөс өмнөх үетэй харьцуулахад хоолны дуршил буурсан ч байж болзошгүй. Энэ бол өвдсөний дараах бие организмын энгийн байдал боловч та хүч чадлаа сэргээж, жин алдалтыг зогсоох хэрэгтэй. Хэвийн амьдралын хэв маягтаа эргэн орохын тулд та дараах зөвлөмжүүдийг дагаарай.

- Хоол хүнсэндээ мах, загас, өндөг, тахианы мах, шош, тараг, бяслаг, сүү, буурцаг, самрын тос, самар зэрэг уургаар баялаг бүтээгдэхүүн хэрэглэх

-Хоолондоо бүхэл үр агуулсан талх, гоймон, будаа, үр тариа идэх

- Шинэ ногоо, жимс идэх

-Хоолны хэмжээгээ хянаж сурах. Жишээ нь та огт юм идээгүй бол 0 хувь, идсэн хэмжээгээрээ 25, 50, 75 хувь, харин бүгдийг нь идсэн бол 100 хувь гэх мэт

-Хэрвээ та хэвийн хэмжээнээс 50 хувь болон түүнээс бага идэж байвал тараг, сүүгээр өөрт тааламжтай нэмэлт коктейл хийж уугаарай.

-Өдөртөө ус, шингэрүүлсэн жимсний шүүс, сүү гэх мэт 8-10 аяга шингэн уухыг хичээгээрэй.