Дотоодод хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 шатахууны нийлүүлэлт доголдож, зарим шатахуун түгээх станцуудад дараалал үүсээд байна.
АИ-92 шатахууны 18 хоногийн нөөцтэй байгааг Ашигт малтмал, Газрын тосны газраас мэдээлээд байна. Мөн АИ-92 шатахууны нийлүүлэлт ирэх аравдугаар сард тогтворжино гэсэн мэдээллийг өгч байгаа юм. Шатахууны томоохон нийлүүлэгч ОХУ-ын Роснефтийн Ангарскийн үйлдвэр засвартай байгаа нь нийлүүлэлтэд нөлөөлсөн гэдгийг өнгөрөгч долоо хоногт АМГТГ-аас мэдээлэл хийхдээ онцолсон билээ.
Тэгвэл яг одоо Шадар сайд С.Амарсайхан, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан болон шатахуун импортлогчид, АМГТГ-ынхан БНХАУ-ын Элчин сайдтай уулзаж байна. Учир нь Роснефтийн Ангарск засвартай учраас манайд шатахуун нийлүүлэх асуудал нэг сар тасалдана гэдгийг мэдэгдсэн. Энэ дагуу манайх БНХАУ-аас захиалга авч, өнөөдрийн байдлаар хил дээр шатахуун нь гацчихаад байгаа юм.