ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шатахуун дамлаж зарсан гэх асуудлыг ШӨХТГ-аас шалгана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-21

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахуун борлуулагч компаниудын нөөцийг шалгах хяналт шалгалтыг хийж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн шатахуун борлуулахдаа хязгаар тогтоосон, өчигдрөөс эхлэн тусгай нөхцөл буюу тухайн шатахуун түгээх станцын талон эсвэл гишүүнчлэлтэй бол шатахуун олгож эхлээд байгаа юм.

Тэгвэл ШӨХТГ-ын хийсэн шалгалтаар өчигдөр шалгуулсан компаниудын хувьд нөөцийн савандаа бага хэмжээний нөөцтэй байжээ.

Мөн тус газраас шатахууныг авахын тулд түгээгчид 20 мянган төгрөгийн хахууль өгсөн гэх нэр бүхий шатахуун түгээгүүртэй холбогдож байгаа бөгөөд шатахууныг дамлан худалдаалж байна гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагад хандаад байгаа хэмээлээ.

Тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн нүүр номын хуудсандаа "Шатахуун борлуулагч компаниудын нөөцийг шалгах хяналт шалгалт үргэлжилж байна. Өчигдөр шалгасан компаниудын хувьд нөөцийн савандаа бага хэмжээний нөөцтэй байсныг тогтоосон. Мөн ШӨХТГ-аас шатахууныг авахын тулд түгээгчид 20000 төгрөгний хахууль өгсөн гэх нэр бүхий шатахуун түгээгүүртэй холбогдох, шатахууныг дамлан худалдаалж шаглаж байгаа гэх мэдээллийг авч цагдаагийн байгууллагад хандаж байна" гэсэн юм.