Сүүлийн өдрүүдэд автомашины хулгайн хэргүүд нэмэгдэх хандлагатай байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Тухайлбал өчигдөр Тоёота приус- 20 маркийн автомашиныг айлын хашаанд байхад нь 12-13 насны гурван хүүхэд бүлэглэн ху лга йлсан хэрэг гарсан байна. Мөн зогсоолд байршуулсан автомашинуудыг хулгайлсан хэргүүд гарч байгаа аж.
Тиймээс нийт тээврийн хэрэгсэл эзэмшигчид тээврийн хэрэгслээ харуул хамгаалалттай, камертай газар тавьж өөрсдийн эд хөрөнгөө хамгаалахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Мөн хичээл сургууль эхэлж, хөдөлгөөн ихэссэн энэ үед эцэг эхчүүд үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахгүй бол өсвөр насны хүүхдүүд нэгэндээ уруу татагдаж, гэмт хэрэгт холбогдох, гэмтэж бэртэх тохиолдол буурахгүй байгааг мөн холбогдох албаныхан санууллаа.