ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Бямбадорж: Коронавирусээр эрүүл мэндийн салбарынхан ихээр өвчилж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-25

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж ковид цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

Тодруулбал, Өнгөрсөн долоо хоногт  ерөнхий боловсролын 194 сургуулиас 1000 гаруй тохиолдол илэрсэн бол 141 цэцэрлэгээс 171 тохиолдол, 31 их, дээд сургуулиас 469 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Халдварын тохиолдол бүртгэгдсэн үед бусдад халдаахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхээр ажиллаж байгаа.

Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг тус бүрд баг ажиллаж байна гэсэн юм. Тэрбээр, "Өнөөдрийн байдлаар нийслэл дэх эмнэлгийн байгууллагуудад 5832 ор дэлгэсэн. Гэвч бодит байдалд 6600 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. 113.7 хувийн ачаалалтай ажиллаж байна гэсэн үг.

Одоогоор нэн яаралтай хэвтэх шаардлагатай 200 орчим хүн нийслэлд бий. Харин зайлшгүй хэвтэх заалттай 800 орчим иргэн байна. Коронавирусийн энэ удаагийн давлагаагаар эрүүл мэндийн ажилчид ихээр өвчлөн, хүний нөөцийн хомсдол үүсэж байгаа. Үүнээс үүдэн өвчний аюулгүй байдал алдагдан, эмчилгээ тасалдсанаар ор дэлгэхэд хүндрэл үүсээд байна" гэв.