ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зам даваа хаагдаж цаг агаарын аюултай үзэгдэл болж магадгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-25

Баруун аймгуудын нутгаар өнгөрсөн шөнөөс эхлэн цаг агаар муудаж салхи шуургатай, нутгийн хойд хэсгээр нойтон цас орно. Өнөөдөр, маргааш хоёр хоног нойтон цас орж, зам даваа халтиргаа гулгаа үүсч болзошгүй.

Тодруулбал, Завханы нутгаар өнөө шөнө, Хөвсгөл, Булган аймгийн хойд хэсгээр маргааш нойтон цас орно. Салхины эрч ширүүснэ. Иймд малчид тээвэрчид сонор сэрэмжтэй байхыг сануулъя хэмээн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Ихэнх нутгаар нутгаар салхи шуургатай, нойтон цас орох цаг агаарын аюултай үзэгдэл болох аюултай. Тухайлбал, Завханы нутгаар хүчтэй салхины улмаас шон нурах, зам хаагдаж болзошгүй. Цаг агаарын аюултай үзэгдэл болох магадлалтай ч гамшгийн хэмжээнд хүрэх нөхцөл бүрдээгүй. Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар энэ сарын 25-26-нд шилжих шөнө  нойтон цас орно. Цаг агаарын таагүй үзэгдэл ургац хураалтад нөлөөлнө хэмээн албаны эх сурвалж ярьжээ.