Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотой угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.
1. Шахмал түлшийг ус, чийг авахгүй газар хадгална.
2. Шахмал түлшийг агааржуулалт сайтай газар мөн хийн газ, тэсэрч, дэлбэрэх аюултай зүйлээс хол байлгана.
3. Зуухыг буруу суурилуулсанаас үүдэн угаарын хий ялгардаг тул зуухаа зөв байрлуулан, бүрэн бүтэн байдлыг нь галлахаас өмнө шалгана.
4. Галлаж байгаа тохиолдолд гэрийн өрхийг бүтээхгүй байх шаардлагатай.
5. Угаарын хийн мэдрэгчийг заавал байршуулж, ажиллагааны бүрэн бүтэн байдлыг шалгана.
6. Яндангаа хөөлж, янданд бөглөрсөн хөө, тортогийг гаргаж хаях шаардлагатай.