Дорнод аймагт хар ялааны нүүдэл болсон тухай мэдээлэл сошиал орчинд зурагтайгаа цацагджээ. Өмнө нь буюу 2019 онд мөн л хар ялааны нүүдэл тус аймгийг дайрч байсан билээ.
Хар ялаа зөвхөн Чойбалсан хотод дэгдээгүй тал хээрийн бүсэд байгаа бутлаг ургамал, өвс болон зарим нэг модонд үүссэн бөгөөд бусад аймаг, сумдад ч их хэмжээгээр байгаа аж.
Хар ялаа нь урын бөөс буюу хайлаас модны үндсэн гол хортон шавьж юм. Улмаар хар ялааны хорыг хайлаас мод болон бусад цэгүүдэд цацах байдлаар устгадаг гэлээ. Хор цацалт нь хөдөлмөр аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллах ёстой байдаг учраас шөнийн цагаар хор цацах ажлыг явуулахаар ярилцаж байгаа аж.
Хар ялааны хор цацах ажлыг аймаг орон нутаг нийтээрээ хийснээр үр дүн гарах учиртай. Тус ялаа нь нүүдэллэж байгаа учраас хор цацаад хурдан хугацаанд алга болохгүй нь байгалийн давагдашгүй хүчин зүйл юм.