ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зорчигч тээврийн хоёр агаарын хөлөг газардаад байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-26

Будапешт-УБ чиглэлийн MR89 рейсийн агаарын хөлөг өнөөдөр 07:34 цагт “Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 29 зорчигч, 1190 кг тээштэй буусан байна. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 26, дагаж гарсан хүүхэд 3, нийт 29 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүллээ. Нийт 27 хүнээс ХӨСҮТ-ийн 8 хүний бүрэлдэхүүнтэй баг PCR шинжилгээ авах үед дөрвөн алба хаагч ажиллалаа.

Өнөөдөр мөн 08:24 цагт Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ1372 рейсийн агаарын хөлөг газардаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.