ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шатахууны борлуулалт маргаашнаас хэвийн болно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-09-26

АМГТГ-ын орлогч дарга Ц,Эрдэнэбаяр шатахуун импортлогч компаниудтай уулзалт хийж, маргааш буюу даваа гарагт шатахууны борлуулалтыг хэвийн горимд оруулах үүрэг чиглэлийг өглөө. Компаниуд даваа гарагт хэвийн горимд шилжүүлэхээ илэрхийллээ.

Өчигдөр шөнө 1210 тонн бүхий 20 вагон АИ-92 шатахуун Ангарскийн нефтийн үйлдвэрээс Наушки өртөөнд ирээд байгаа билээ.

Мөн өнөөдөр БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 50 вагон буюу 2500 тонн АИ-92 автобензин ачигдаж дуусчээ. Маргааш /2021.09.26/ Хөх хотоос Эрээний боомтын зүгт хөдөлж, ирэх долоо хоногийн дунд үе гэхэд орж ирсэн байна.