ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Мөнхбаатар: Зуунмод сумын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх шаардлагатай

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-09-27

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Төв аймгийн Зуунмод суманд өнөөдөр ажиллалаа. Тус сумын Цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

Цэвэрлэх байгууламжийн хүчин чадалд тулгуурлаж шинээр үйлдвэр барих, шинэ хот төлөвлөхөд хүндрэл үүсэх эрсдэлтэйг нутгийн удирдлагууд хэллээ.

Тиймээс БХБ-ын сайд Зуунмод сумын Цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлийн ажлыг зайлшгүй хийх, ирэх онд зураг төслийг дуусгаж, шинэ Цэвэрлэх байгууламж барих асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.