Фэйсбүүк компани БНХАУ-д салбараа нээхээр болжээ. Ингэснээр тус компани ашиг өндөртэй том зээлд нэвтрэх анхны алхмаа хийж байгаа юм. Фэйсбүүк компанийн мэдээлснээр шинээр нээх салбар нь тус улсын мэдээллийн салбарыг хөгжүүлэгчид, шинийг санаачлагчид болон шинээр бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх шинэчлэлийн төв болох аж.
БНХАУ нь дэлхий дээрх олон нийтийн хэвлэлийн сүлжээний хамгийн том зах зээл боловч твиттер, фэйсбүүк, "YouTube" зэрэг цахим хуудсыг ашиглахыг хориглодог билээ. Эдгээрийн оронд Хятадын иргэд Засгийн газраас хянах боломжтой Weibo, Renren, YouKu зэрэг дотоодын олон нийтийн цахим сүлжээг ашиглах эрхтэй байдаг.