ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өс хонзонгийн сэдлээр галдан шатаахыг завджээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-09-29

Өчигдөр буюу энэ сарын 28-ны өглөө үүрээр өс хонзонгийн сэдлээр гэрийг нь галдан шатаахыг завдсан хэрэг Чингэлтэй дүүрэгт гарчээ. Тодруулбал, тус дүүргийн 9 дүгээр хороонд оршин суух С нь хоёр хүүхэд болон том охиныхоо хүүхдийн хамт дөрвүүлээ унтаж байхад үүрийн 05.45 цагийн үед бага охин нь "Утаа үнэртэж байна" хэмээн гэрийнхнээ сэрээсэн аж. Тэд сэрсэн даруйдаа гаднаас цоожилсон хаалгаа эвдэж гарчээ.

Хэргийн газарт Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид очиход гэрийг нь гаднаас нь цоожилж, баруун урдаас нь санаатайгаар галдан шатаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Улмаар шуурхай эрэн сурвалжилсны үр дүнд хэргийг том охин Н-тэй хувийн харилцаатай байсан 27 настай З гэгч өс хонзонгийн сэдлээр үйлдсэн байж болзошгүй гэсэн дүгнэлт гаргаж, хэргийг шалгаж эхэлжээ.

Ийм төрлийн хэрэг 2013 онд Монгол Улсад гарч байсан бөгөөд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд оршин суух 30 настай настай эр эхнэртэйгээ муудалцсаны улмаас бензин цацаж хадмынхаа гэрийг шатааж, эхнэр, хадам дүү болон хадам аав, ээж гээд нийт зургаан хүний халуун аминд хүрч байсан харамсалтай хэрэг гарч байлаа. Энэхүү мэдээллийг сэрэмжлүүлэг болгон уншигч танд хүргэж байна.