Нийслэлийн хэмжээнд өчигдөр буюу аравдугаар сарын 03-ны өдрийн байдлаар I тунд 19, II тунд 70, нэмэлт сэргээх тунд 429, нийт 518 иргэнийг дархлаажууллаа.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2915 (24.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66.919 (75.3 хувь), 16-17 насны 26.301 (77.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. Мөн өнөөдөр иргэдэд ПСР шинжилгээ хийх явуулын болон суурин цэгүүдийн байршлыг уншигч танд сануулъя.