Эрүүл мэндийн яамнаас ковид цар тахлын өнгөрсөн 24 цагийн мэдээллийг бэлтгэн хүргэжээ. Өчигдөр /10.08/-ийн байдлаар 1665 хүн тус вирусээр өвчилсөн нь ПСР шинжилгээгээр баталгаажсан бол 15 хүн нас барж, 8845 хүн эдгэрсэн байна. Нийт нас баралт 1346 болжээ.
Өчигдөр бүртгэгдсэн нийт тохиолдлын 808 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 857 нь орон нутаг, тэр дундаа Төв аймагт нэг өдрийн дотор 100 гаруй тохиолдол бүртгэгдсэн бол Дундговь аймагт шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй. Харин бусад аймгууд 100-гаас дотогшоо тохиолдол бүртгэгдлээ.
Архаг болон суурь өвчин хавсарсан нас барсан иргэд 41-80 насныхан байжээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 20.263 өвчтөнийг ангилбал,
Нэн хүнд: 331
Хүнд: 2191
Хүндэвтэр: 6467
Хөнгөн: 11.274 иргэн тус тус хэвтэн эмчлүүлж байна.