Өчигдөр буюу аравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд I тунд 96, II тунд 205, нэмэлт сэргээх тунд 2223, нийт 2524 иргэнийг дархлаажууллаа.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.4 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2930 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.213 (75.6 хувь), 16-17 насны 26.385 (77.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. Мөн өнөөдөр ажиллах явуулын болон байнгын шинжилгээний цэгийн мэдээллийг хүргэе.