АНУ-ын Калифорни мужийн Холливудын алдрын гудамжинд байрлах тус улсын Ерөнхийлөгч Доналд Трампын нэр бүхий одыг эвдэж, сүйтгэсэн хэрэг өчигдөр гарчээ.
Ингэснээр Д.Трампын алдрын одыг эвдсэн тохиолдол хоёр дахь удаагаа бүртгэгдэж байгаа юм.
Өмнө нь 2016 оны аравдугаар сард ч гэсэн уг одыг сүйтгэж байжээ. Холливудын алдрын гудамжинд урлаг, соёлын салбарт алдаршсан эрхмүүдийн нэрийг сийлсэн одыг байршуулдаг бөгөөд одоогоор 2500 гаруй хүн тус гудамжинд нэрээ мөнхөлсөн байдаг.
Тэгвэл өчигдөр өглөө 03:30 цагийн үед нэгэн этгээд алдрын гудамжинд байрлах Д.Трампын одыг сүйтгэсэн байна. Тэрбээр гитарны хайрцагнаас зээтүү гаргаж, түүгээрээ одыг сүйтгэсэн аж.