ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийслэлд 1420 иргэн дархлаажуулалтад хамрагджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-20

Нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 19-ний өдөр “Ковид-19” халдварын эсрэг вакцины I тунд 58, II тунд 145, III тунд 1217 буюу нийт 1420 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна.

Дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71 хувь, зорилтот бүлгийн I тунгийн хамралт 104 хувь, II тунгийн хамралт 98.8 хувь, III тунгийн хамралт 18.6 хувь тус, тус байгаа юм.

Өссөн дүнгээр зорилтот бүлгийн буюу жирэмсэн эх вакцины I тунд 4175 /35.1 хувь/, II тунд 2939 /24.7 хувь/, мөн 12-15 насны хүүхэд I тунд 77.579 /87.3 хувь/, II тунд 67.364 /75.8 хувь/ хамрагдсан бол, 16-17 насны хүүхэд I тунд 30.152 /89 хувь/, II тунд 26.456 /78.1 хувь/ нь “Ковид-19” халдварын эсрэг вакцинд хамрагдаад байна.