ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүнсний эрхийн бичгээр сүлжээ дэлгүүрүүд үйлчилдэг боллоо

O.Admin
2021-10-20

Нийгмийн халамжийн үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд Е-баримт олгодог хүнсний дэлгүүрээр “Хүнсний эрхийн бичиг”-ийн үйлчилгээг хүргэхээр "Номин", "Оргил", "И-март"  гэсэн гурван сүлжээ дэлгүүртэй хамтран аравдугаар сард туршилтыг эхлүүлж байгаа талаар ХНХЯ-наас мэдэгдлээ. Энэ сард хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг дээрх гурван том сүлжээ дэлгүүр болон өмнө үйлчилгээ үзүүлдэг байсан харьяа хүнсний дэлгүүрүүд үзүүлэх аж. Өнөөдөр энэ сарын санхүүжилт иргэдийн дансанд орно.

Цаашид Е-баримт олгодог хүнсний дэлгүүр, худалдааны төвүүд, супермаркетуудыг энэхүү  үйлчилгээнд үе шаттай нэвтрүүлж цар хүрээгээ тэлж ажиллахаар болжээ. Та өөрийн гэрт ойр Номин, Оргил, И-март сүлжээ дэлгүүр болон өмнө үйлчлүүлдэг байсан харьяа хүнсний дэлгүүрээр үйлчлүүлээрэй.

“Номин” нийслэлд 44, орон нутагт 14 салбартай. Дорнод аймаг, Дархан-уул аймаг,Сүхбаатар аймаг, Ховд аймаг, Эрдэнэт хот Өмнөговь аймаг, Дорноговь аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Увс аймаг, Өвөрхангай аймаг, Хэнтий аймаг, Хөвсгөл аймаг, Төв аймаг, Багануур дүүрэг

“Оргил” худалдааны төв нийслэлд 9, орон нутагт 2 салбартайгаас гадна Дархан-уул аймаг, Эрдэнэт хотод тус тус салбартай.  Харин “И-март” хайпермаркет нийслэлд гурван салбартай. Тодруулбал, 

-Баянгол дүүрэг: И-март хороолол салбар

-Хан-Уул дүүрэг: Хан-уул салбар

-Баянзүрх дүүрэг: Чингис салбар

Хүнсний дэлгүүртэй холбоотой асуудал болон энэ үйлчилгээнд хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээн авах утас: 8806-5558

Системийн алдаатай холбоотой санал хүсэлтийг хүлээн авах утас: 9914-7513