ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

НЭМГ: 26 мянган иргэнийг гэрээр эмчилж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-10-20

Аравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар, сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлд нийт 7465 хүнийг “Ковид-19” халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан бөгөөд 2078 хүнд ПГУ /PCR/, 5387 хүнд түргэвчилсэн тест шинжилгээ хийсэн байна.

Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 6534 иргэн, тусгаарлах байранд эмчлүүлж буй батлагдсан тохиолдол 326, гэрээр эмчлүүлж буй батлагдсан тохиолдол 23.334, гэрийн ажиглалтад буй ойрын хавьтал 26.012 байна.