Налайх дүүргийн нутаг дэвсгэрт аравдугаар сарын 21-ний өдрийн 22.00 цагийн орчим Эрүүгийн цагдаагийн алба, Төв, Хэнтий аймаг дахь цагдаагийн газар болон Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид 2-7 удаагийн мал хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэл эдэлж байсан “А”, “Д”, “М”, “А”, “Б” нарын бүлэг этгээд бусдын зургаан тооны бод малыг хулгайлан тээвэрлэж явахад нь саатуулжээ.
Урьдчилсан байдлаар уг этгээдүүд нь 10 хоногийн өмнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрээс бусдын есөн тооны үхэр хулгайлж, нядалж зарсан нь тогтоогдоод байгаа аж.
Хүйтний улирал эхэлж, иргэд идэш тэжээлээ бэлддэг энэ цагт малын хулгай эрчимжиж болзошгүй учраас малчид та бүхэн бод малаа хариулгатай байлгахыг Эрүүгийн цагдаагийн албанаас анхаарууллаа.