ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих талаар санал солилцов

O.Admin
2021-10-27

Турк Улсын Хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Эмрах Устаөмэртэй “Төрийн орон сууцны корпораци "ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал өнөөдөр /2021.10.27/ уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтаар Монгол Улсын хэрэгжүүлж буй орон сууцны бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд “Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй эрчим хүчний хэмнэлттэй, амины болон нийтийн орон сууцны чиглэлээр санал солилцож, цаашид хамтран ажиллах, туршлага судлах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.