ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өвдөөд эдгэсэн иргэд гуравдугаар тунд 21 хоногийн дараа хамрагдана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-27

Нэгдүгээр тунг хийлгээд дахин вакцинд хамрагдаагүй болон бүрэн тунтай өвчлөөд эдгэрсэн хүмүүс цаашид дархлаажуулалтад хэрхэн хамрагдах талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Вакцины нэгдүгээр тунг хийлгээд хоёрдугаар тунг хийлгээгүй иргэд бий. Эдгээр иргэний тухайд эхний тунг тариулснаас хойш гурван сар өнгөрсөн бол вакцины үйлчлэл буурсан гэж үзэж нэг, хоёрдугаар тунд хамрагдах зөвлөмжийг Эрүүл мэндийн яам өгч байгаа. Вакцины хоёр тунтай ч халдвар авч өвчилсөн иргэд эдгэснээс 21 хоногийн дараа гуравдахь тундаа хамрагдах боломжтой.

Вакцины гуравдахь тун дахин халдвар авахаас, өвчний хүндрэлээс сэргийлэхээс гадна #КОВИД19-н дараах шинж тэмдгийг (long covid) бууруулж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.  Вакцины III тунгийн хамралт өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн 17 хувьд хүрээд буй. Гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрсний дараа өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шараас шар түвшин рүү шилжих чиглэлийг Ерөнхий сайд УОК-д өглөө" гэлээ.