ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БШУЯ: Сүнсний баяр тэмдэглэхийг хориглоно

O.Admin
2021-10-28

БШУЯ-наас "Halloween" буюу сүнсний баяр нь Монгол Улсын "Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-ийн жагсаалтад тусгагдаагүй учраас сургууль, цэцэрлэгүүд тэмдэглэхгүй байхыг сануулжээ. 

2019 онд БСШУС-ийн (тухайн үеийн нэрээр) сайдын тушаал гарч хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц баяр, арга хэмжээнд хүүхдээ оролцуулахгүй байхыг зөвлөж байв.

Энэ жилийн тухайд коронавирусийн халдварын улмаас олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг УОК-оос сануулж байгаа. Тиймээс энэ жил ч мөн тус баяртай холбоотой аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг зөвшөөрөхгүй гэжээ.