ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өсвөр насны хүүхэд галт тэргэнд дайруулж амиа алджээ

O.Admin
2021-10-29

Энэ долоо хоногийн эхээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт гэр бүлтэйгээ маргалдаад ор сураггүй алга болсон 17 настай охин Хөвсгөл нуурын усанд живж амиа алдсан талаарх мэдээллийг бид хүргэж байсан билээ. Тэгвэл дахин нэг өсвөр насны хүүхэд гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох үйлдэл хийжээ.

Тодруулбал, "Багахангай дүүргийн хоёрдугаар хороо Төмөр замын 510-р километрийн зургадугаар зуутад галт тэргэнд хүн дайрууллаа" гэсэн мэдээлэл Тээврийн цагдаагийн албанд өчигдөр буюу энэ сарын 28-ны 22.10 цагт иржээ. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид очиход 15 настай Ц гэгч нь Чойр-Улаанбаатар чиглэлийн ачааны 2651 дүгээр вагонд дайруулж нас барсан байна. Урьдчилсан байдлаар охин ээжтэйгээ маргалдаад гэрээс гарсан байж магадгүй байгаа аж.

Өсвөр насны хүүхэд залуусын сэтгэлзүй маш эмзэг болдог учраас ийм үед нь эцэг эх нь анхаарал халамж тавих, хүүхэдтэйгээ маргалдах бус аль болох эв зүйгээр асуудлыг ярилцах, зөвхөн хүүхэдтэйгээ хоёулаа асуудлаа ярилцах зэргээр сэтгэлзүйд нь нөлөөлөхгүйгээр маргаан, мэтгэлцээн, үл ойлголцлоо шийдэж байхыг мэргэжлийн сэтгэлзүйчид зөвлөж байна. Мөн бид энэхүү мэдээг сэрэмжлүүлэг болгон хүргэсэн бөгөөд талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна.