Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ....хотхоны гадна өчигдөр буюу энэ сарын 28-ны шөнийн 23.44 минутад гадны халдлагад өртсөн байж болзошгүй иргэн хэвтэж байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Тус дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн болон Эрүүгийн цагдаагийн алба хаагчид очиход 24 настай Б гэгч амиа алдсан байжээ.
Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг эрэн сурвалжлах, олж тогтоох ажлыг өнгөрсөн шөнө хүч нэмэгдүүлэн хийснээр амиа алдсан бүсгүйтэй хамтран амьдарч байсан 35 настай Ч гэгчийг олж тогтоон баривчилжээ.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хэргийг үйлдсэн гэх этгээдийг саатуулах үед согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Амь хохирогч нь биедээ олон тооны хутганы шарх авсны улмаас шархаа даалгүй амиа алдсан хэмээн Цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.