Токиогийн Кокүрёо дүүрэгт өчигдөр буюу ням гарагт 20.00 цагийн орчимд Бэтмэн комиксийн Жокерийн дүртэй хувцасласан этгээд галт тэргэнд халдлага үйлдсэн хэрэг гарчээ.
Тэрбээр, хутга болон гартай шатамхай шингэн барьсан байсан бөгөөд 17 хүнийг шархдуулсан байна. Эдгээр шархадсан хүмүүс дундаас 60 гаруй настай ахмад настан ухаангүй эмнэлэгт байгаа талаар цагдаагийн албан хаагчид NHK-д ярьжээ.
Сэжигтэн этгээд нь 20 настай залуу бөгөөд “Илүү олон хүнийг хөнөөх байсан юм. Би цаазын ял авахын тулд энэ хэргийг үйлдсэн” хэмээн мэдүүлэг өгсөн аж. Болж өнгөрсөн үйл явдалд цочирдсон иргэд “Маш аймшигтай байсан.
Галт тэрэг ослын зогсолт хийсэн. Гэвч хаалга хаалттай учраас хүмүүс цонхоор гарч зугтаж байсан” хэмээн ярьжээ. Тус үйл явдлыг бичсэн бичлэгүүд ч сошиал орчинд олноор цацагдаж байна.
https://www.youtube.com/watch?v=ooCxqv2H1Lw