ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Др Сергей Диордица: ДЭМБ-ын сүүлийн 50 жилийн ажлыг үнэллээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-11-01

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др Сергей Диордица төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнууллаа. Тэрбээр, "Надад олгож буй энэхүү шагнал нь ДЭМБ-ын сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монголын ард түмний эрүүл мэнд, сайн сайхан байдлын төлөө оруулсан хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газар үнэлж байгаагийн тод илрэл" гэдгийг онцлов.

Улмаар, Ковид-19 цар тахлын эсрэг хамтран зүтгэж буй хамт олон, ДЭМБ-ын НДББ, НҮБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, эрүүл мэндийн салбарын болон бусад салбарын хамтран зүтгэгчид, Монголын нийт ард түмэнд баярлаж талархсанаа илэрхийлэв.