ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Одбаяр: Намайг авраарай, туслаарай гэж өлсгөлөн зарлаагүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-11-02

NoDoubleStandart” хөдөлгөөнийг санаачлагч Э.Одбаяр нь цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа өлсгөлөн зарлаж, улмаар биеийн байдал нь муудсан буюу бөөрний үйл ажиллагаа нь тасалдсаны улмаас 10 гаруй кг жин хаясан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Улмаар, түүнийг суллах шийдвэр гарч, өдгөө эмчлүүлж байгаа юм.

Э.Одбаяр өнөөдөр өөрийнхөө биеийн байдал болон яагаад өлсгөлөн зарласан шалтгаанаа тайлбарласан видео бичлэгийг нүүр номондоо байршуулжээ.

Тэрбээр, ““NoDoubleStandart” хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш 45 хоног өнгөрлөө. Өлсгөлөн зарлах мэдэгдлээ өгөхдөө Засгийн газарт хариуцлага тооцохыг шаардсан юм шүү. Намайг авраарай, туслаарай гэж өлсгөлөн зарлаагүй юм. Иргэн Д.Монголхүү мөн хариуцлага тооцохыг шаардаж, өлсгөлөн зарласан.

Үндэслэлгүйгээр баривчилж, саатуулсан үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна. Д.Монголхүүд цагдаа нар халдсаны улмаас эгэмний яс нь гэмтэлтэй байгаа” гэлээ. Э.Одбаярын тухайд наадам, цар тахал, гадаадад гацсан монголчуудыг авчрах, Хуульзүйн сайдын хууль бус үйлдэл зэрэг олон үйл явдлаар тэмцэл өрнүүлж буй бөгөөд УИХ-ын гишүүн асан С.Эрдэний хүү гэдгээр нь монголчууд түүнийг илүүтэй таних билээ.