ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам
3,692,276

МУГЖ Т.Баясгалан, Д.Кёкүшюзанбатбаяр нарыг мөнгө угаасан хэргээр шалгаж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-11-05

Нийслэлийн Прокурорын газраас Даваагийн Кёкүшюзанбатбаяр, Түвшинжаргалын Баясгаланд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл /залилах/-ийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл /мөнгө угаах/-ийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. 

Үүнээс гадна Нүрзээгийн Болормаа, Бөнтөгийн Цэрэндорж нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 04-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны арваннэгдүгээр сарын 18- ны өдрийн 10.00 цагт товлож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.